Астразенека аюулгүйг баталж анхны тунг Ерөнхий сайд хийлгэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын Астразенека вакцины анхны тунг хийлгэж, энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болов. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын нэгдүгээрт ийнхүү орсон бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриаллаа.  Вакцинжуулалтын эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хамрагдана.  Ерөнхий сайд вакцинд хамрагдсаныхаа дараа өөрийн цахим хуудсаар “Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг … Continue reading Астразенека аюулгүйг баталж анхны тунг Ерөнхий сайд хийлгэлээ